Хоггүй цэвэрхэн Богдхан уул арга хэмжээ зохион байгуулна
Зорилго: Улаанбаатарчууд бидний УУШГИ болсон Богдхан уулаа цэвэрлэж, хайрлан хамгаалах соёлыг түгээхЗорилт:
1.Богдхан уулын Зайсан, Төрхурах, Манзушир, Жаргалант, Их, Бага тэнгэрийн амуудын хур хогийг цэвэрлэх,
2. Хог хаягдал хуримтлагдсан цэгүүдийг тэмдэглэж, координатыг тогтоох
3. Хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, уулын клуб, олон нийтийг татан оролцуулах
4. Нийгэмд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа хийх
5. Бага насны хүүхдэд хог хаягдлын талаар багаас нь ангилан ялгах, хаяхгүй байх, байгаль орчноо хайрлан хамгаалах мэдлэгтэй болгох, экологийн боловсрол олгох, тэднээр дамжуулан томчуудад мессеж өгөх
6. Өдөрлөгийн нээлтийг зохион байгуулах
7. Өдөрлөгийн үр дүнг үндэслэн инфо график гаргах, контент олон нийтэд уриалга хүргэх
Уриалга : “Хог түүхээс илүү, Хог хаяхгүй байя”
Хамрах хүрээ: УБ хотын иргэд, ууланд алхагчид, байгаль хамгаалагч, хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд
Хугацаа, байршил : 2022 оны 04 дүгээр сарын 30-ны Бямба гараг. Богдхан уулын дархан цаазат газар.
Ерөнхий зохион байгуулагч, санаачлагч: “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар Аялагч Клуб (UB Hiking Сlub)
Дэмжигч байгууллага:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
2. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
4. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
5. Уул аяллын клубууд
Хамтрагч байгууллага:
1. Өнгө нэм ТББ
2. Тохижилт үйлчилгээний компани ТҮК
3. Сайтуудын холбоо
4. Тэрэлж ус