Спорт авиралтын хана босгох хандивын үйл ажиллагаа
Төслийн тухайд
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Олон Улсын Спорт Авиралтын Холбооны (iFSC) стандартын
шаардлага хангасан, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой спорт
авиралтын төвийг барьж ашиглалтад оруулан Олимпын төрөл болох “Спорт авиралтын
төрөл”-үүдийг олон нийтэд таниулах, дасгалжуулагч, шүүгч, зам тавигч мэрэгжлийн
түвшинд бэлдэх, өсвөрийн тамирчдын чансааг дээшлүүлж, олон улсын тэмцээн уралдаанд
бэлдэх гол зорилготой.
Мөн бага наснаас хүүхдүүдийг спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг төрүүлж, бэлтгэх
юм.
ҮР ДҮН
Үр дүн 1. Хүүхдийг бага наснаас нь спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг төрүүлэх процессыг нэгдсэн системтэй нэвтрүүлнэ.
Үр дүн 2. Хаданд авиралтын спортын төрөлжсөн кдубуудыг чадавхжуулан бий болгоно. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн лигийн багийг бүрдүүлэн хичээллүүлж, амжилтад
хүрч буй туршлага, хөтөлбөрийг нэвтрүүлэх. Мэргэжлийн клубүүдэд тоглох залуу тамирчдыг олж тодруулах.
Үр дүн 3. Хаданд авиралтын сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага боловсруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаа
явагдах нөхцөлийг бий болно.
Үр дүн 4. Өсвөр үеийнхний дунд явуулах спортын сургууль, гүнзгийрүүлсэн болон спортын тусгай анги бүлэг, спортын ахлах сургууль, олимпын нөөц бэлтгэх сургууль, төрөлжсөн спортын клубүүд, их дээд сургуулиудын оюутнуудын дунд явагдах спортын тэмцээнийг өргөжүүлнэ.
Үр дүн 5. Дэлхийн ихэнх их дээд сургуулийн оюутнууд 7 хоногт 5-аас доошгүй удаа бэлтгэл сургууль хийж томоохон клубүүд, улсын шигшээ багийн залгамж халаа их дээд сургуулийн оюутнуудаас бэлтгэгддэг жишиг нэгэнт спорт өндөр хөгжсөн улс оронд тогтоод байгааг нэвтрүүлэнэ.