card

ХАМТДАА ХӨГЖЬЕ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

df


"Хамтдаа хөгжье"

Уулын болон аяллын клубүүдийн дундах нөхөрсөг “Сагсан бөмбөг’-ийн 6 дахь тэмцээн

Тэмцээний мэдээ

 

 

Улаанбаатар Аялагч Клуб (UB Hiking Сlub) нь нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уулын спорт, явган аяллын клубүүдийн жинхэлсэн гишүүдийн дунд нөхөрсөг харилцаа, хамтын үйл ажиллагааг өргөжүүлж, “Хамтдаа Хөгжье” уриан дор зургаа дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 12 клубийн 23 багийн тамирчид 42 багц медаль, цомын төлөө хурд хүчээ сорьсноос эрэгтэй багуудаас нэгдүгээр байрыг Эрдэнэт уулчдын холбооны тамирчид эзэлж, алтан медаль, “Шилдэг клуб” цомын эзэн болов. Саммит уулчдын клубийнхэн мөнгө, “Мазаалай аяллын клуб” багийнхан хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багуудаас нэгдүгээр байрыг Саммит уулчдын клубийнхэн эзэлж, алтан медаль, “Шилдэг клуб” цомын эзнээр тодров. Хайрхан аялагч клубийн тамирчид мөнгө, “Жаргалант уулчдын клуб” багийнхан хүрэл медаль хүртжээ.

Шилдэг эрэгтэй тоглогчоор Эрдэнэт уулчдын холбооны тамирчин 9 номертой тоглогч Э.Ганзориг, шилдэг эмэгтэй тоглогчоор Саммит уулчдын клубын тамирчин 6 номертой тоглогч М.Золзаяа шалгарсан байна.

Хөгжөөн дэмжигчдийн дундах гурван онооны шидэлтийн тэмцээнд Мазаалай аялагч клубын гишүүн Одхүү, клубүүдийн тэргүүн нарын дунд явуулсан гурван төрөлт шидэлтийн тэмцээнд Саммит уулчдын клубын тэргүүн Э.Нямцэрэн нар тус тус шалгарав.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд: “D Line” ХХК, “Карандаш” ХХК, “Мэйжурмент” ХХК, “Газар шим” ХХК

Тэмцээний дэмжигч байгууллагууд: “Найрамдал Адвентур” клуб, “Decatlon online shop”, “Өнгө нэм” ТББ

Хандивлагч гишүүд: UB Hiking клубийн гишүүн М.Базаргүр, Н.Гэрэл, Г. Баярхүү, Оюун-Эрдэнэ, Мөнхтуяа, Б. Тамир, Тогтох, Дайриймаа, Энхжаргал, Болормаа, Норжинпагма, Батцэнгэл, А. Дашчирав, Цэнд-Аюуш, Отгонтуяа  нар болон клубын тэмдэг, маск худалдан авч багаа дэмжсэн нийт хандивлагч гишүүддээ талархлаа илэрхийлье.

“Өнгө нэм” хог хаягдлын менежментийн төрийн бус байгууллага тэмцээнийг дэмжин хамтран ажилласанд барялалаа.

 

 

 

Photo

Холбоо барих

Call Us Today!

(M) +976 99082340 (O) +976 99656130 (O) +976 99076567 (O) +976 88008965 (O) +976 99005467

Хүсэлт илгээх