"10.000 алхам" Пүрэв гарагийн алхалт
Алхалтын тухай
Пүрэв гарагийн орой 18:30-аас алхдаг алхалт нь манай холын аялал, авиралтад явдаг гишүүдийн заавал алхаж, гүйдэг бэлтгэлийн цаг байсан билээ. “Өдөрт 10000 алхам” сэдэвт эрүүл мэндийн өдөрлөг 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Богд хан уулын Баруун ширээтийн аманд зохиогдож манай клуб мөн оролцож алхалт хийсэн. Манай клубийн гишүүн болоход ням гарагийн алхалтад 4 дараалан алхал ёстой байдаг ч энэ алхалтаар нэг удаагийн алхалтыг орлуулан тооцох боломжтой.
Иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээг ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож явган аялал хийснийг бид уламжлал болгон долоо хоног бүрийн пүрэв гараг бүр зохион байгуулж байна. Бидний алхдаг маршрутаар Баруун ширээт гараад Зайсанд бууж ирэхэд яг 10.000 алхам болдог. Та пүрэв гарагийн 18:30-аас ажлын дараа нэгдэх боломжтой нэг алхалт шүү.