энгийн алхалт /ням гараг/
Алхалтын тухай
Манай клубийн ням гараг бүр зохион байгуулагдаг үндсэн алхалт юм. Бид Үүсгэн байгуулагдсан цагаас жилийн бүх бүтэн өдрийг таслахгүй алхалт зохиож ирсэн. Шинээр гишүүн болох хүмүүсийн босго алхалт гэж хэлж болох бөгөөд хэрэв та гишүүн болохыг хүсвэл энэ алхалтад дөрөв дараалан алхах шаардлагатай. Гэхдээ та ажлын шаардлагаар ням гарагийн алхалтаа нэг удаа алгасаад гишүүн болох боломжоо алдахаар бол бусад өдрийн алхалтаар нэг удаа орлуулж болно.
Мөн улиралд нэг удаа уртын алхалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү алхалтад жинхэлсэн гишүүд хамрагддаг бөгөөд Төр хурахын амнаас Цэцээ гүн, Манзушир, Зайсан гэсэн маршрутаар 34 км алхаж өөрсдийгөө сорьдог. Гэхдээ тэмцээн уралдаан болон холын аялал, авиралтаас шалтгаалж хугацаа өөрчлөгдөж нэмэгдэх магадлалтай.